images

АНУ Украиныг үргэлжлүүлэн дэмжих үү?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-15


   Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож буй Украины ерөнхийлөгч Владимир Зеленский дараа нь Вашингтонд очиж Цагаан ордонд ерөнхийлөгч Жо Байдентай уулзахаар төлөвлөж байгаа тухай “Bloomberg News” мэдээлэв. В.Зеленский мөн АНУ-ын Конгресст айлчлахаар төлөвлөж байгаа талаар АР агентлаг Конгрессын эх сурвалжаас эш татан мэдээлжээ. Ж.Байдены засаг захиргаа шаардлагатай бол Украин дахь дайныг үргэлжлүүлэн дэмжинэ гэсэн байр суурьтай байгаа бөгөөд ингэхийн тулд Конгрессоос нэмэлт дэмжлэгийн төсөв хүссэн байна. Гэсэн хэдий ч АНУ-д Украиныг дэмжих талаарх олон нийтийн санаа бодол суларч, Бүгд найрамдах нам болон гол төлөв хатуу чиг хандлагатай улс төрчид дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ. В.Зеленскийн айлчлал нь АНУ-ын Конгресс Украинд 21 тэрбум долларын цэргийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх талаар хэлэлцэж байгаа үед тохиож байна гэж “Associated Press” мэдээллээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.