III Чарльз хаан Францад айлчилж байна
Анд нөхдийн мэдээ
2023-09-21
Их Британийн хаан III Чарльз хаан өчигдөр гэргийн хамт Францад айлчлав. Нисэх онгоцны буудал дээр тэднийг Францын ерөнхий сайд Элизабет Борн угтан авлаа. III Чарльз хааны айлчлал ерөнхийлөгч Эммануэль Макронтой хамт Ялалтын талбай дахь нэр нь үл мэдэгдэх цэргийн булшинд цэцэг өргөснөөр эхэлжээ. Ерөнхийлөгч Э.Макрон түүнд өөрийнх нь хөрөг бүхий алтан медаль, 1956 онд Гонкурын шагнал хүртсэн зохиолч Ромен Гаригийн "Тэнгэрийн үндэс" романы анхны хэвлэлийг бэлэглэжээ. Энэхүү романы үйл явдал Африкт өрнөдөг бөгөөд дэлхийн байгаль орчин хийгээд зааныг хамгаалах тухай сэдэвтэй юм. Энэхүү бэлэг нь ерөнхийлөгч ба Чарльз хаан хоёрын олон жилийн хамтын ажиллагааг харуулж байна" гэж Елисейн ордон тайлбарласан байна. Уулзалтын дараа хаан III Чарльз, Э.Макрон нар Версалийн ордонд төрийн хүндэтгэлийн цайллага хийлээ. Энэ удаагийн айлчлалын гол зорилго нь зогсонги байдалд байсан хоёр орны найрсаг харилцааг сэргээх явдал юм. Мөн энэ айлчлал нь 2014 онд хатан хаан II Элизабэтээс хойш Их Британийн хаан Францад хийсэн анхны төрийн айлчлал ажээ. Албан ёсны айлчлалын сүүлийн өдөр буюу 22-ны өдөр тэрбээр Бордо хотод очиж, Британи, Францын цэргүүдтэй уулзаж, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөөний талаар ярилцах ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.