Чехийн зөрөг цэцгийн тариалангийн талбайг Дэлхийн өвд бүртгэлээ
Анд нөхдийн мэдээ
2023-09-22
Дундад зууны үеэс шар айргийг зөрөг цэцгээр хийх болсон түүхтэй. Тэгвэл энэ жилийн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганаар Чехийн Жатец хотын зөрөг цэцгийн тариалангийн түүхэн талбайг Дэлхийн өвд бүртгэлээ. Тус улсын хойд нутагт байдаг уг талбай сайн чанарын зөрөг цэцэг тариалдгаараа олон улсад алдартай. Жатец хотын Бохемиан тосгонд Огрже голын хөвөөнөө орших энэ талбайд долоон зууны турш зөрөг цэцэг тариалж түүгээр дэлхийн олон улс шар айраг үйлдвэрлэж байна. Өдгөө тус улсын зөрөг цэцэг үйлдвэрлэлийн ихэнхийг энэ талбайгаас хураасан ургац бүрдүүлдэг аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.