images

Энэтхэг улс хамгийн том мөнгөн дэвсгэртээ гүйлгээнээс хасч байна

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-09-28


   2000 рупийн дэвсгэртээ өнгөрөгч тавдугаар сараас хойш гүйлгээнээс татсан Энэтхэг улсын Нөөцийн банк зах зээлийн эргэлтэнд буй нийт ийм дэвсгэртийнхээ 93 хувийг эргүүлж татаад байна. Тухайн үед тус банкны гаргасан шийдвэрийн дагуу есдүгээр сарын 30 гэхэд энэ дэвсгэртийг хэрэглэхгүй боловч одоогийн байдлаар гурван тэрбум рупитэй тэнцэх ийм дэвсгэрт гүйлгээнд байсаар байна. Энэтхэгийн Засгийн газар зах зээл дэхь бэлэн мөнгөний хэмжээг багасгахын тулд 2016 онд 2000 рупийн дэвсгэртийг шинээр гүйлгээнд оруулсан бөгөөд энэ арга хэмжээ нь үр дүнгээ өгсөн хэмээн үзэж, сүүлийн таван жилд дахин хэвлээгүй юм. 2000 рупи нь өнөөдрийн байдлаар 24.4 америк доллартой тэнцэж байна. Дэлхийн зах зээлд хамгийн их ашиглагддаг валютын жагсаалтад энэтхэг рупи 15 дугаарт ордог бөгөөд нийт валютын 1.6 хувийг эзэлж байгаа юм.      

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.