Жо Байдены нохой АНУ-ын нууц албаны ажилтныг зуужээ
Анд нөхдийн мэдээ
2023-09-28
Өнгөрөгч даваа гарагийн оройн найман цагт Цагаан ордонд ажиллаж байсан АНУ-ын нууц албаны ажилтан дүрэмт хувцастай офицерийг Жо Байдены герман хоньч нохой Коммандер хазжээ. Энэ талаар тэргүүн хатагтайн олон нийтийн харилцаа хариуцсан захирал Элизабэт Александр “Цагаан ордон нь ерөнхийлөгчийн гэрийн тэжээвэр амьтад амьдрахад таатай бус орчин болж байж магадгүй бөгөөд бид Коммандерийг энэ нөхцөлд дасахад тусалж байгаа” гэжээ. Коммандер 2022 оны 1-10 дугаар сарын хооронд нууц албаны алба хаагчид руу арав гаруй удаа дайрч, хазаж байжээ. Улмаар хазуулсан нэг офицер эмнэлэгт хэвтэж байсан гэнэ. Коммандер нохой ерөнхийлөгчийн хамгаалалтынхан болон Цагаан ордны ажилтнуудыг хазаж түрэмгий авир гаргасан хоёр дахь нохой аж. Өмнө нь Мэйжор нэрт герман хоньч нохой бусад руу дайрч гэмтээсэн учир ерөнхийлөгч найзындаа байлгахаар өгч явуулсан юм. Ж.Байден энэ нохойг 2021 оны 12 дугаар сард төрсөн ах Жэймсээсээ бэлгэнд авчээ. АНУ-ын ерөнхийлөгчийн гэр бүл мөн Үиллөү нэртэй муур тэжээдэг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.