Төрсөн өдөр тэмдэглэж байсан айлын хоолыг хар баавгай булаав
Анд нөхдийн мэдээ
2023-09-28
Мексикийн Чипинк экологийн цогцолбор газарт Силвиа Макиа гэдэг эмэгтэй Дауны хам шинжтэй Сантьяго хүүгийнхээ 15 насны төрсөн өдрийн баярыг тэмдэглэж байхад хар баавгай иржээ. Баавгай ширээн дээр гарч тэнд байсан шарсан төмс, тако, салса, энчилада зэрэг хоолыг идэж дуусгаад явж одсон байна. Харин энэ үед С.Макиа хүүгийнхээ нүдийг хаан элгэндээ тэвэрч огт чимээ гаргалгүй, хөдлөлгүй байж байсаар баавгайг явуулжээ. Энэ талаар тэрбээр AP агентлагт ярихдаа “Хүү минь Дауны хам шинжтэй учраас муур, нохой зэрэг бүх төрлийн амьтнаас маш их айдаг. Тиймээс хүүгээ баавгайг хараад айж хашгиран зугтаах вий гэсэндээ нүдийг нь дарсан” хэмээн тайлбарлажээ. Баавгайн энэ үйлдлийг эмэгтэйн найз Ангела Чапа гар утасны камераар бичиж даруй цахим орчинд тавьснаар дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа юм.
A black bear feasted on a family’s picnic, in the state of Nuevo León #Mexico 🇲🇽.. what a brave mother.! #keshmerlin pic.twitter.com/mmogiomTHC
— kesh_merlin77 (@Kesh_merlin77) September 27, 2023
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.