images

АНУ Хойд Солонгосын хил давж олзлогдсон цэргээ авахад Хятад, Швед туслав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-09-28


   АНУ-ын армийн энгийн цэрэг Травис Кинг Хойд Солонгосын хилийг давснаас хойш хоёр сарын дараа нутаг буцаж байгааг АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер өнөөдөр мэдээллээ. Т.Кинг өнгөрөгч долоодугаар сард тус улсын хилийг хууль бусаар даван баривчлагдсан юм. Талуудын хэд хэдэн удаагийн уулзалтын дараа өнөөдөр Хойд Солонгосын тал түүнийг нутаг буцаах шийдвэр гаргасан байна. Энэ үйл явдлын дараа АНУ-ын аюулгүй байдлын зөвлөх Жэк Салливан “Бид БНАСАУ-д АНУ-ын эрх ашгийг хамгаалах дипломат үүрэг гүйцэтгэсэн Шведийн Засгийн газар болон Т.Кингийг нутгаараа дамжин өнгөрүүлэхэд тусалсан Хятадын Засгийн газарт талархаж байна” гэжээ. Мөн энэ үйл явдлыг тус хоёр улсын харилцаанд ховор тохиолдох амжилттай дипломат ажиллагаа болсон гэж үзэж байна. Нөгөө талаас Хойд Солонгос Украины эсрэг ОХУ-д зэвсгээр туслахаар болсон зэрэг тодорхой нөхцөл байдлын улмаас АНУ болоод бусад оронтой хурцадмал харилцаатай байхдаа ийм шийдвэр гаргасан нь сонирхолтой юм. Т.Кинг цэргийн онгоцоор өнөөдөртөө багтан нутагтаа очих бөгөөд Хятадын Шэньян хотоор дамжиж байгаа юм. Түүнийг нутагтаа очмогц Сан-Антонио дахь “Brooke Army Medical Center“ эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.