Анжелина Жоли загвар зохион бүтээгч болжээ
Анд нөхдийн мэдээ
2023-09-28
Холливүүдийн жүжигчин Анжелина Жоли загвар зохион бүтээгч болжээ. "Vogue" сэтгүүл энэ удаагийн дугаартаа ирэх 11 дүгээр сард Нью-Йоркт нээгдэх "Atelier Jolie" загварын студийг танилцуулж, А.Жолитой ярилцлага хийсэн байна. Тэрбээр Лондонгийн Жастин Смит, Америкийн Дюк Райли, Өмнөд Африкийн Пьер Фүшэ зэрэг загварын алдартнуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа аж. "Надад том загвар зохион бүтээгч болох хүсэл алга. Зүгээр л бусадтай адил байхыг хүсч байна" хэмээн түүний хэлснийг сэтгүүл эш татсан байна. Улмаар "Би 26 настайдаа ээж болсон. Энэ нь миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн юм. Хүүхдүүд маань намайг аварч, энэ ертөнцөд хэрхэн өөрөөр амьдрахыг надад зааж өгсөн" гээд 48 насандаа л өөрийгөө ямархуу хүн бэ гэдгээ ухаарснаа хэлсэн байна. Мөн өөрийгөө одоо шилжилтийн насан дээрээ яваа юм шиг санагдаг гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.