Энэ жилийн утга зохиолын Нобелийн шагналтнаар хэн тодрох вэ?
Анд нөхдийн мэдээ
2023-09-28
Энэ жилийн утга зохиолын Нобелийн шагналын эзнийг ирэх сарын 5-нд тодруулахаар төлөвлөж байгаа тул дэлхийн хамгийн нэр хүндтэй энэхүү шагналыг ямар зохиолч хүртэх нь олны анхаарал татаж байна. Шагнал авах магадлалтай хүмүүсийн тоонд Хятадын эмэгтэй зохиолч Чан Шюэ, Канадын яруу найрагч Энн Карсон, Японы зохиолч Харүки Мүраками, Америкийн зохиолч Стивен Кинг зэрэг нэрс байна. Британийн “Nicer Odds” сайтын мэдээгээр энэ жилийн утга зохиолын Нобелийн шагналыг Чан Шюэ хүртэх магадлал өндөр байгаа тухай өгүүлжээ. Түүний дараа Норвегийн зохиолч Жон Фоссе, Австралийн Жералд Мурнан, Канадын яруу найрагч Энн Карсон нарын нэрс яригдаж байна. Нобелийн утга зохиолын шагналыг зохион байгуулдаг Шведийн академи нэр дэвшигчдийн жагсаалтыг нууцалдаг тул албан ёсны нэр дэвшигч байдаггүй. Ялагч тодрох хүртэлх үнэлгээний үйл явц нь бүрэн нууц байдаг. Энэ жил дээгүүр яригдаж байгаа Чан Шюэ бол Хятадын авангард уран зохиолын төлөөлөгч юм. “Хятад Кафка” гэгддэг Чан Шюэ эгэл жирийн хүмүүсийн амьдралыг хачирхалтай, мөрөөдөмтгий байдлаар дүрслэн харуулахын зэрэгцээ хүн төрөлхтний оршихуйн эмгэнэлт тохиолдлуудыг илэн далангүй өгүүлдгээрээ алдартай юм. Тэр утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртвэл Азийн анхны Нобелийн шагналтан эмэгтэй зохиолч болох юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.