images

Опра Уинфри жингээ хэрхэн хассан тухайгаа ярьжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-29


   Америкийн телевизийн алдартай хөтлөгч, продюсер 69 настай Опра Уинфри таргалалттай олон жил тэмцэж, заримдаа өөрөөсөө ичдэг байсан тухайгаа ярьжээ. Тэрбээр саяхан өөрийн "Oprah Daily" цахим хуудсаараа дамжуулан турах тухай сэдвээр мэргэжилтнүүдтэй ярилцаж, туршлагаасаа хуваалцсан байна. Энэ үеэрээ хамгийн их таргалсан байхдаа биеийн жин нь 107 килограмм хүрч байсан тухай ярьжээ. Энэ тухайгаа тэрбээр "Таргалалттай ийм олон жил тэмцсэн хүн надаас өөр байхгүй болов уу” гэв. Тэр өдөр үзэгчдийн дундаас нэг хүн таргалалтаас сэргийлэх “Ozempic” эмийг хэрэглэснээр 45.4 килограмм жин хассан тухайгаа ярихад О.Уинфри тус эмийг хэрэглэх талаар ч бас бодож байсан бөгөөд яг тэр үедээ өвдөгний үеийн хагалгаанд орж байсан тул эм хэрэглэхгүйгээр өөрийн хичээл зүтгэлээр турахаар хатуу шийдсэнээ мөн ярьсан байна. 2021 онд өвдгөндөө хоёр удаа мэс засал хийлгэсний дараа тэрбээр явган аялал хийх зэргээр идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэж жингээ хассан гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.