Тайландын ерөнхий сайд бүх цалингаа хүүхдүүдэд хандивлана
Анд нөхдийн мэдээ
2023-09-29
Тайландын шинэ ерөнхий сайд Тета Тависин бүрэн эрхийнхээ хугацаанд цалин, тэтгэмжээ хүүхдийн сангаас эхлээд төрөл бүрийн санд хандивлахаар шийдсэн тухай Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Ерөнхий сайд Тета нь мөн Сангийн сайдын албыг давхар хашдаг бөгөөд нэг сард 125,590 бат буюу ойролцоогоор дөрвөн мянга орчим долларын цалин авдаг ажээ. Түүний тэргүүлсэн Засгийн газар нийгмийн халамжийг сайжруулах, нийгмийн тэгш бус байдлыг бууруулах, хүүхдийн боловсролыг дэмжих бодлого хэрэгжүүлж эхлээд байна. Тэрбээр тус улсын хамгийн том үл хөдлөх хөрөнгийн компани болох “Sansiri” компанийн захирлаар ажиллаж байсан бизнес эрхлэгч юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.