images

Австрали: Цагдаад худал дуудлага өгсөн эр 16 мянган долларын төлбөрт унав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-29


   Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн цагдаагийн газарт тус хотын оршин суугч 35 настай Пол Иера бусдад барьцаалагдсан тухай дуудлага өгчээ. Пол Иера тухайн үед гэрээсээ гарахдаа санхүүгийн асуудлаар албаны хүмүүстэй уулзана гээд гарсан байна. Гэтэл үл таних хүмүүс эхнэр лүү нь утасдаж, нөхрийг нь барьцаалснаа мэдэгдээд түүний 7000 австрали долларын үнэтэй унадаг дугуйг өг гэсэн хачирхалтай шаардлага тавьсан байна. Эхнэрээс нь дуудлага хүлээн авсан цагдаагийн алба шуурхай ажиллаж, маргааш өглөө нь сайхь эрийг Дапто хотод машин дотроо ганцаараа байхад нь олсноор ажиллагаа өндөрлөжээ. Тэрбээр өөрийгөө Ойрхи Дорнодын гаралтай этгээдүүдэд барьцаалагдаад дөнгөж саяхан суллагдсан гэсэн мэдүүлэг өгчээ. Цагдаа нар үргэлжлүүлэн камерын бичлэг шүүж дүн шинжилгээ хийж үзсэний дүнд тэр бусдад барьцаалагдсан бус өөр бүсгүйтэй хамт цагийг өнгөрөөсөн болохыг тогтоосон байна. Иймээс түүнийг баривчилж шүүхэд шилжүүлсэн бөгөөд түүнийг эрэн хайх, хөдөлгөөнийг хянах зардалд 16 мянган австрали доллар зарцуулсан хохирлыг нөхөн төлүүлэх, 350 цаг олон нийтэд тустай ажил хийлгэх шийдвэр гаргасан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.