Нидерландад Ван Гогийн зургийн үзэсгэлэн гарч эхлэв
Анд нөхдийн мэдээ
2023-09-29
Нидерландын Амстердам дахь Ван Гогийн музейд алдарт зураачийн зургийн үзэсгэлэн гарч байна. Энд Ван Гог шиг саарал малгай өмссөн Пикачу муурын хөрөг мөн заларчээ. Зураач Винсент ван Гогийн 1887 онд зурсан "Саарал эсгий малгай өмссөн өөрийн хөрөг" зурагтай төстэй, жижиг бийрээр зурсан Пикачугийн зургийг энд толилуулсан нь тус музей 50 жилийн ойгоо тохиолдуулан Покемоны сэдвээр тусгай үзэсгэлэн гаргаж байгаатай холбоотой юм. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр зочдод Пикачуг хэрхэн зурахыг зааж, Ван Гог болон түүний урлагийг үзэх үзэлд ихээхэн нөлөөлсөн Японы урлаг, соёлтой хэрхэн холбогдож байгааг тайлбарлах юм байна. Зураач 1888 оны есдүгээр сард дүү Теод илгээж байсан "Би өөрийгөө илүү аз жаргалтай, хөгжилтэй болгохгүйгээр Японы урлагт суралцаж чадна гэж бодохгүй байна. Японы урлаг биднийг байгальд буцаан авчирдаг" гэсэн үгс бүхий захидал мөн дэлгэгджээ. Музейн захирал Эмили Хорденкур "Энэхүү үзэсгэлэнгээр хойч үе Винсент ван Гогийн урлаг, амьдралын түүхтэй шинэ байдлаар танилцах боломжтой болно" гэж хэлэв. Үзэсгэлэн ирэх оны нэгдүгээр сарын 7 хүртэл үргэлжилнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.