images

Бритни Спирс хутгатай бүжиглэж хүмүүсийг сандаргав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-29


   АНУ-ын поп од Бритни Спирс хутга барин бүжиглэж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд нийтэлсэн нь шуугиан тарьж, дуудлагаар цагдаа нар хүртэл ирсэн тухай CNN мэдээлэв. Өнгөрсөн 25-ны өдөр Спирс хоёр гартаа хутга барин бүжиглэж буй бичлэгээ instagram хуудсандаа байршуулсан нь ийм дуулиан тарьжээ. Үүний дараахан түүний байрны аюулгүй байдлыг хариуцсан хамгаалалтын алба руу нэгэн хүн утасдаж, түүнийг зүгээр байгаа эсэхэд санаа зож буйгаа хэлжээ. Энэхүү бичлэг нь дуучны уран бүтээлийн илэрхийлэл байхыг үгүйсгээгүй ч цагдаагийн газарт дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид ирэхэд түүний гэрийн хамгаалалтын албаны дарга хариуд нь "Спирс бидэнтэй хамт байна. Тэр зүгээр байгаа тул санаа зовох хэрэггүй. Мөн тэр гэртээ цагдаа нарыг оруулах хүсэлгүй байна” гэсэн хариу өгчээ. Мөн Спирсийн өмгөөлөгч цагдаагийн ажилтан руу утасдаж, "Би дөнгөж сая Спирстэй ярилцсан, түүнд сэтгэл санаа, бие махбодийн болон бусад асуудал байхгүй" гэсэн байна. Үүний дараа тэрбээр дахин бичлэг нийтэлж “Өнөөдөр би гал тогоондоо зүгээр л хутгаар тоглосон юм. Харин энэ бол жинхэнэ хутга биш, санаа зоволтгүй. Удахгүй Halloween-ий баяр болно шүү дээ” гэсэн тайлбар хийжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.