images

Өвөр Монгол: Энэ онд 22 га талбайд хүлэмж байгуулна

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-09-29


   Өвөр Монголын Чифэн аймагт 22 га талбайд шилэн хүлэмж байгуулах ажил ид өрнөж байна. Энэхүү төслийг хүлэмжийн аж ахуйн чиглэлээр 50 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа Хятадын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй "Kingpeng" компани хэрэгжүүлж буй бөгөөд энэ оны эцэс гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэ ажил бүрэн дууссанаар, өмнө нь байсан үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, олон төрлийн ногоо тариалах боломж бүрдэх гэнэ. Тухайлбал, улаан лооль болон бусад ногоог жилийн турш тариалж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, импортын хараат байдлыг бууруулах ажээ. Эндхийн улаан лооль бүс нутагтаа алдартай, эрэлт ихтэй бөгөөд хүлэмж нь түүний ургах таатай орчныг бүрдүүлдэг. Улмаар одоогийн барьж буй хүлэмжийн доторх температур, чийгшил, гэрэлтүүлгийн нөхцлийг тогтмол хянах боломжтой тул жилийн туршид улаан лоолийн тариалалтыг зөв горимд явуулдаг байна. Энэ нь уламжлалт аргаар  газар тариалан эрхлэх боломжгүй өвлийн хатуу ширүүн улиралд ч улаан лоолийг ургуулж чадна гэсэн үг юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.