АНУ: Сенатын гишүүд ажил дээрээ заавал албаны хувцас өмсөнө
Анд нөхдийн мэдээ
2023-09-29
АНУ-ын Сенат танхимд олонх болсон Ардчилсан намын даргын саналын дагуу Сенатын гишүүдийн хувцаслалтын дүрмийг шинээр тогтоожээ. ”АР” агентлагийн мэдээлснээр, Ардчилсан намын төлөөлөгч Жо Манчин, Бүгд найрамдах намын төлөөлөгч Митт Ромни нарын санал болгосон хувцаслалтын дүрэмтэй холбоотой тогтоолыг гишүүд санал нэгтэй баталсан байна. Батлагдсан тогтоолд эрэгтэйчүүд Сенатын танхим дотор урт өмдтэй хослол өмсөж зангиа зүүн ажил хэрэгч хувцаслаж байхаар заажээ. Харин эмэгтэйчүүдэд зориулсан тусгай заалт ороогүй байна. Богино өмд гэх мэт энгийн хувцас өмсөх дуртай төлөөлөгч Жон Феттерман үүнийг эсэргүүцэж, мөн төлөөлөгч Ч.Шумер "Сенатчид хурлын танхимд юу өмсөхөө өөрсдөө шийднэ" гэж мэдэгдэв. Төлөөлөгч М.Ромни хэлэхдээ "Хэдийгээр бид албан ёсны хувцасны кодтой байгаагүй ч бидэнд дүрэм бий болгох нь зөв арга гэдэг нь харагдаж байна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.