Дэлхийн шилдэг их сургуулиудын эхний 20-д Азийн гурван их сургууль оржээ
Анд нөхдийн мэдээ
2023-09-29
“Times Higher Education” дэлхийн их сургуудиудын чансааны 2024 оны жагсаалт гарлаа. Уг жагсаалтад 108 орны 1904 их сургуулийг хамруулжээ. Ингэхдээ заах арга зүй, судалгааны орчин, судалгааны чанар, үйлдвэрлэл, олон улс дахь үзүүлэлт гэсэн таван чиглэлээр 18 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн байна. Мөн энэ жилийн жагсаалтыг гаргасан шинжээчид 16.5 сая эрдэм шинжилгээний бүтээлийн 134 сая эшлэлд шинжилгээ хийсэн байна. Улмаар Оксфорд, Стэнфорд, Массачусэтсийн технологийн их сургууль, Харвард, Кэмбриж, Принстон, Калифорнийн технологийн их сургууль, Лондоны Эзэн хааны коллеж, Бэркли дэх Калифорнийн их сургууль, Йэлийн их сургууль эхний аравт жагсав. Түүний араас Цюрихийн их сургууль, "Циньхуа" их сургуулиуд орсон бөгөөд Азийн шилдэг гурван сургуулиар "Циньхуа" (11) болон Бээжин (13), Сингапурын их сургууль (19) тодров. Энэ жилийн жагсаалтад Монголоос сургууль багтаагүй бол Италийн католик их сургууль жагсаалтад цоо шинээр орж ирэв. Дээрх 1904 их сургуулийн 169 нь АНУ-ын их сургууль бөгөөд уг үзүүлэлтээр, мөн шилдэг 200-д 56 их сургуулиа багтаасан амжилтаар тус улс тэргүүлжээ. Харин Азиас Энэтхэгийн 91, Хятадын 86 их сургууль дэлхийн чансааны жагсаалтад багтаж хамгийн олон сургуулиа тус сургуульд жагсаалтад багтаасан дөрөв, тав дахь улс боллоо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.