Ханжөү: Гавьяат тамирчин Б.Сэр-Од 10 дугаар байранд шалгарлаа
Чихэнд чимэгтэй
2023-10-02
Монгол улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од Ханжөүгийн Азийн наадмын марафон гүйлтийн төрөлд 10 мянган метрийн зайг 30 минут 57.71 секундэд туулж 10 дугаар байранд шалгарчээ. Уг төрөлд Бахрейны тамирчин этиоп гаралтай Бирхану Балью тэргүүлсэн байна. Гүйлтийн тамирчин Б.Сэр-Од нь Ханжөүгийн наадамд тав болон 10 мянган метрийн зайд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байсан юм. Тэгвэл тэр одоо таван мянган метрийн гүйлтын төрөлд гурав хоногийн дараа оролцох үлдээд байна. Гавьяат тамирчин Б.Сэр-Одын тухайд сүүлийн хоёр Азийн наадам дараалан марафон гүйлтийн төрөлд шилдэг тавд шалгарч байсан юм. Дашрамд дурдахад, манай улсаас тус наадмын эрэгтэйчүүдийн 1500 метрийн гүйлтийн төрөлд О.Болдоо, Н.Мөнхбаяр нар оролцож хувийн амжилтаа ахиулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.