Онигиринд дурлагчдын тоо нэмэгдсэнээр Японы цагаан будааны экспорт огцом өсжээ
Анд нөхдийн мэдээ
2023-10-02
Япон хоолны газрууд, дэлгүүрүүдэд зардаг будааны бөмбөлөг буюу онигиринд дуртай хүмүүсийн тоо олон улсад нэмэгдсэнээр тус улсын цагаан будааны экспорт сүүлийн найман жилийнхээсээ зургаа дахин нэмэгджээ. Тус улсын Загасчлал, ой, хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр энэ оны 1-6 сарын хооронд 16462 тонн будаа экспортолсон нь өмнөх жилийн мөн үеийнхээс 29 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Тухайлбал, Канад руу хийсэн экспорт дөрөв, АНУ-руу хийсэн экспорт хоёр дахин нэмэгдсэн байна. Гэхдээ хамгийн их буюу 5057 тонн будааг Хонконгод нийлүүлжээ. Түүний дараа 2477 тонныг АНУ, 2477 тонныг Сингапурт, 1411 тонныг Тайвань, 665 тонныг Канадад нийлүүлсэн байна. Тус улс 2014 онд жилдээ 4516 тонн будаа гадаад улсад нийлүүлдэг байсан бол 2022 онд 28928 тонн болж огцом нэмэгдсэн аж. Улмаар 2022 онд цагаан будааны экспортоос 7.38 тэрбум иен буюу 49 сая долларын орлого олжээ. Үүний шалтгаан нь дээр дурдсанчлан онигири буюу будааны бөмбөлөгтэй холбоотой. Тухайлбал, Хонконгод 2011 онд нээсэн “Ханамүсүби” Японы сүлжээ дэлгүүр өдгөө 130 салбартай болжээ. Мөн ийм дэлгүүрүүд Европ, Хойд Америкт өргөн дэлгэрэх болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.