images

COVID-19 вакциныг бүтээсэн эрдэмтэд Нобелийн шагнал хүртэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-03


   Энэ жилийн физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг COVID-19 вакциныг бүтээсэн Унгарын Сегедийн их сургуулийн профессор Карико Каталин, АНУ-ын Пенсильванийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн профессор Дрю Вейсман нар хүртлээ. Шведийн Нобелийн хороо ийнхүү физиологи, анагаах ухааны салбарын энэ жилийн шагналын эзнээр COVID-19-ийн вакцинийг бүтээхэд хувь нэмрээ оруулсан хоёр хүнийг шалгаруулсан байна. Улмаар “Тэд mRNA нь дархлааны системтэй хэрхэн харьцдаг талаарх бидний ойлголтыг үндсээр нь өөрчилсөн шинэ нээлтүүдийг хийсэн. Үүгээр ч зогсохгүй орчин үеийн хүний ​​эрүүл мэндэд хамгийн их аюул занал учруулж байгаа цар тахлын үед вакцины хөгжилд урьд өмнө байгаагүй онцгой хувь нэмэр оруулсан" гэж үнэлжээ. Профессор К.Каталин энэхүү нэр хүндтэй шагнал хүртсэн тухай сэтгэгдлээ хэлэхдээ "Ээж минь энэ сайхан мэдээг тэнгэрээс сонсож байгаа гэдэгт би итгэж байна. Би 10 жилийн өмнө профессор хараахан болоогүй байхад ээж минь Нобелийн шагналын тухай мэдээг сонсоод "Чиний нэр гарч магадгүй" гэж хэлдэг байсан" хэмээн дурссан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.