images

104 насандаа шүхрээр буусан эмээ удахгүй агаарын бөмбөлгөөр аялна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-03


   АНУ-ын Чикаго хотын иргэн 104 настай Дороти Хоффнер эмээ 4200 метрийн өндрөөс шүхрээр үсэрч амжилттай газардан дэлхийн хамгийн өндөр настай шүхэрчин болжээ. Тэрбээр анх дөрвөн жилийн өмнө буюу яг 100 настай байхдаа шүхрээр бууж байсан бөгөөд энэ нь түүний хоёр дахь оролдлого юм. Хоффнер эмээ энэ удаад шүхрийн комбинзоны оронд энгийн хувцас өмсөж, бугуйндаа өндрийн хэмжүүр зүүн онгоцонд суужээ. Онгоц 4000 гаруй метрийн өндөрт хүрэхэд тэрбээр хамгаалалтын хэрэглэлээ өмсөн огтхон ч эргэлзэлгүйгээр тэртээ доор тарлантан харагдах тариалангийн талбай руу үсрэн бууж. Улмаар газардах хүртэлх долоон минутын хугацаанд огтхонч сандарч тэвдээгүй бөгөөд олон жилийн туршлагатай шүхэрчин шиг л зөөлөн газардсан байна.  Бууж ирсэн хойноо тэрбээр "Тэнгэрт байх үнэхээр сайхан санагдсан. Бүх зүйл баярлаж хөөрмөөр гайхалтай байсан” гэжээ. Мөн тэрбээр “Аливаа зүйлийг зориглон хйихэд нас бол зүгээр л тоо шүү дээ” гэсэн байна. Чикагогийн нисэх хүчний “Skydive” компани Хоффнер эмээг Гиннесийн амжилтын номонд "дэлхийн хамгийн өндөр настай шүхэрчин” болгож бүртгүүлэх хүсэлт гаргахаар төлөвлөж байгаа аж. Мөн тэрбээр арванхоёрдугаар сард буюу 105 нас хүрэхдээ агаарын бөмбөлөгөөр дахин тэнгэрээр аялах бодолтой байгаагаа хэлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.