images

Том Хэнкс хиймэл оюун ухаанаар царай төрхийг нь сурталчилгаанд ашигласныг эсэргүүцэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-04


   Холливүүдийн жүжигчин Том Хэнксийн дүрийг хиймэл оюунаар бүтээж зөвшөөрөлгүй сурталчилгаанд ашигласан тухай жүжигчин өөрөө мэдэгдлээ. Тэрбээр "Instagram" хуудсандаа "Болгоомжтой байгаарай! Хиймэл оюун ухаанаар бүтээсэн миний төрхөөр шүдний даатгал сурталчилсан байна. Үүнд би оролцоогүй шүү” гэжээ. Улмаар тэр төрх нь одоогийн 67 настай төрхөөс нь хамаагүй залуу харагдаж байгаа тухай онцолсон байна. Хиймэл оюун ухаан ашигладаг "виртуал жүжигчид" Холливүүдэд эмзэг асуудал болоод байгаа энэ үед Т.Хэнксийн цахим мэдэгдэл олны анхаарлыг татаж байна. Өнгөрсөн долоодугаар сараас хойш Холливүүдийн жүжигчид ажил хаях болсон шалтгаануудын нэг нь хиймэл оюун ухаан юм. Өнгөрсөн тавдугаар сард Т.Хэнкс Британийн инээдмийн жүжигчин Адам Бэкстоны подкаст нэвтрүүлэгт оролцохдоо жүжигчдийн дүр төрхийг оюуны өмч болгож хамгаалах асуудал яригдаж байгааг хэлээд, AI технологи нь түүнийг нас барсны дараа ч шинэ кинонд тоглуулж магадгүйг онцолж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.