Нобелийн шагналтан оргилуун дарс тулгаж баяраа тэмдэглэнэ
Анд нөхдийн мэдээ
2023-10-04
Физикийн салбарын Нобелийн шагналын эзэн болсон Германы Макс Планкийн нэрэмжит квант оптикийн хүрээлэнгийн эрдэмтэн Ференц Краузе энэхүү нэр хүндтэй шагналаа тэмдэглэж хамтрагчидтайгаа хамт оргилуун дарс тулгах гэж байгаа тухайгаа хэлсэн байна. Шведийн мэдээллийн агентлаг түүнтэй утсаар холбогдож сэтгэгдлийг нь сонсоход талархсанаа илэрхийлээд дээрх хариултыг өгчээ. Энэ өдөр бол нэгдсэн Герман улс байгуулагдсан баярын өдөр юм. Түүнийг судлаач эрдэмтэн Пьер Агостини, Энн Лхуллиер нартай хамтран аттосекунд импульсийн гэрэл үүсгэх туршилтын аргад оруулсан хувь нэмрийг нь үнэлж 2023 оны физикийн салбарын Нобелийн шагнал хүртээсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.