images

Азийн наадам: Сингапурын тамирчин хөнгөн атлетикийн тэмцээнээс 49 жилийн дараа алтан медаль авлаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-10-04


    Сингапурын хөнгөн атлетикийн тамирчин 27 настай Шанти Вероника Перейра ням гарагт эмэгтэйчүүдийн 200 метрийн гүйлтийн уралдаанд түрүүлж алтан медаль хүртлээ. Тэрбээр 23.03 секундэд замаа дуусгаж 200 метрийн зайд алтан медаль авсан бол түүнээс хоёр өдрийн өмнө есдүгээр сарын 30-нд эмэгтэйчүүдийн 100 метрийн уралдаанд 11.27 секундэд барианд орж мөнгөн медаль хүртжээ. Эмэгтэйчүүдийн 200 метрийн уралдааны дэд байрт Хятадын тамирчин Ли Ютин 23.29 секунд, гутгаар байрт Бахрейны тамирчин Эдидион Одион 23.48 секундэд барианд оржээ. Ш.Перейра “Би барианы зурвасыг харангуутаа түрүүлж буйгаа мэдсэн. Үнэхээр гайхалтай мөч байлаа. Энэ бүхэн надад маш их утга учиртай” хэмээн ярьжээ. Тэрбээр 1974 оны Тегераны Азийн наадамд Сингапурын тамирчин Чи Сви Ли эмэгтэйчүүдийн 400 метрийн уралдаанд түрүүлж алт авснаас хойш 49 жилийн дараа ийм амжилт үзүүлэв. Ш.Перейра энэ онд Бангкок хотноо болсон хөнгөн атлетикийн ААШТ-ээс дээрх төрлүүдэд хос алтан медаль хүртсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.