“Meta” компани Европын хэрэглэгчдэд төлбөртэй үйлчилгээний санал тавив
Анд нөхдийн мэдээ
2023-10-04
“Meta” компани Европын хэрэглэгчдийн хувийн өгөгдлийг зорилтот зар сурталчилгаанд ашиглахыг зөвшөөрөхгүй гэж байгаа бол сард 14 доллар төлөөд ямар ч зар сурталчилгаа гарч ирдэггүй “Instagram”, “Facebook” ашиглах санал тавилаа. Тэгвэл уг саналд гар утаснаас дээрх нийгмийн сүлжээний платформыг ашиглах бол 14, дэлгэцнээс бол 17 доллар гэжээ. Европын холбооны хувь хүний нууцыг хадгалах тухай хууль тус компанийн зар сурталчилгааны орлогод бодитой нөлөө үзүүлэх тул ийм шийдэлд хүрсэн байна. Тухайлбал, энэ оны хоёрдугаар улиралд тус компани зар сурталчилгаанаас 32 тэрбум долларын орлого олсны 7.2 тэрбумыг Европын зах зээлээс олжээ. Өөрөөр хэлбэл, тус компанийн зар сурталчилгааны АНУ, Канадын дараа орох хоёр дахь том зах зээл нь Европ аж. Өнгөрөгч мягмар гарагт "TikTok" мөн ийм зар сурталчилгаагүй төлбөртэй үйлчилгээ нэвтрүүлсэн бол өнгөрсөн сард "X" бүх хэрэглэгчдээс бага хэмжээний сарын төлбөр авна гэж зарласан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.