images

Азийн наадам: Индонезийн тамирчин дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-10-05


   Азийн спортын наадамд оролцож буй тамирчид өөрийн үндэсний болон тив, дэлхийн дээд амжилтуудыг ээлж дараалан шинэчилж чансаагаа харуулсаар байна. Тухайлбал, Индонезийн хүндийн өргөлтийн тамирчин Рахмат Эрвин Абдулла эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд түлхэлттэй өргөлтийн дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ. Тэрбээр огцом өргөлтөөр 158 кг, түлхэлттэй өргөлтөөр 201 кг-ийг татаж нийлбэр дүнгээр 359 кг-ийг өргөж алтан медаль хүртэв. Өдгөө дөнгөж 22 настай, Токиогийн Олимпоос 73 кг жингийн ангилалд хүрэл медаль хүртсэн тэрбээр өмнөх дэлхийн дээд амжилтыг өөрөө эзэмшиж байсан. Өөрөөр хэлбэл, Р.Абдулла өөрийн эзэмшдэг түлхэлттэй өргөлтийн 200 кг-ийн амжилтыг 201 кг болгон ахиулжээ. Харин энэ жилийн дэлхийн аварга 19 настай Тайландын тамирчин огцом өргөлтөөр 156, түлхэлттэй өргөлтөөр 195 кг-ийг өргөж нийлбэр дүнгээр 351 кг татан мөнгөн медаль хүртжээ. Түүний дараа гуравдугаар байрт нийт 344 кг-ийг өргөсөн Хойд Солонгосын хүндийн өргөлтийн тамирчин У Күм-Тэк орлоо. Энэ удаагийн Азийн наадмын хүндийн өргөлтийн тэмцээнд Хойд Солонгосын тамирчид өндөр амжилттай оролцож байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.