images

Лионель Месси өмсгөлөө Селена Гомэсийн санд хандивлажээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-10-05


   Аргентиний алдарт хөлбөмбөгчин Лионель Месси дуучин Селена Гомэсийн “Rare Impact Fund” буяны байгууллагад өмнөх 10 дугаартай өмсгөлөө хөрөнгө босгоход зориулан хандивлажээ. Дуучин, жүжигчин бүсгүйн байгуулсан тус сан нь сэтгэцийн өвчтэй хүмүүст туслах зорилготой юм. Иймд түүний үйлсийг хөлбөмбөгчин хамтран үргэлжлүүлэхээр болж өмсгөлөө 1000 доллароос эхлүүлэн дуудлага худалдаанд оруулжээ. Өмсгөлийг авах хүсэлтэй худалдан авагчид аравдугаар сарыг дуустал үнийн саналаа илгээх боломжтой аж. С.Гомэс охин дүүгийнхээ хамтаар есдүгээр сард Л.Мессигийн “Inter Miami” багт ороод хийсэн анхны тоглолтыг үзэж олны анхаарлыг татаад байсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.