images

Жо Байден 125 мянган оюутны есөн тэрбум долларын оюутны зээлийг чөлөөллөө

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-10-05


   Америкийн 125 мянган оюутны авсан есөн тэрбум долларын дүн бүхий оюутны зээлийг цуцлахаар болсноо ерөнхийлөгч Жо Байден өчигдөр зарлалаа. Энэ нь орлогод суурилсан эргэн төлөлтийн төлөвлөгөө, төрийн албаныхны зээлийн өршөөл зэрэг хэд хэдэн хөтөлбөрийг зассаных нь үр дүн ажээ. Тодруулбал, буцаан төлөлтийг зогсоосон есөн тэрбум долларын тав нь төрийн албанд арваас дээш ажилласан 53 мянган төгсөгчийнх бол 2.8 тэрбум нь орлогод суурилсан эргэн төлөлтийн хөнгөлөлт эдлэх 51 мянган төгсөгчийнх гэнэ. Харин үлдсэн 1.2 тэрбум доллар нь хөдөлмөрийн чадвараа алдсан 22 мянган зээлдэгчийнх ажээ. Ерөнхийлөгчийн эл шийдвэрийг улс төрийн шинжээчид дараагийн дахин сонгуульд нь ашигтай хэмээн дүгнэж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.