images

Нохой, муурны хоолыг ургамлын гаралтай болговол жилд 7 тэрбум мал, амьтан аврагдана

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-05


   Дэлхий даяар ​​хүнсэнд хэрэглэдэг малын махны аравны нэгийг нохой, муурны хоол болгон ашигладаг бөгөөд хэрэв үүнийг ургамлын гаралтай бүтээгдэхүүн болгон хувиргавал жил бүр 7 тэрбум мал, амьтны амь аврагдаж байгаль орчинд асар их ашиг тустай болох тухай судалгаа гарчээ. Австралийн Гриффитийн их сургуулийн профессор Эндрю Найт "PLOS ONE" шинжлэх ухааны сэтгүүлд энэ тухай судалгаагаа нийтэлсэн байна. Энэхүү судалгаа нь 2020 оны АНУ-ын тэжээвэр амьтдын мэдээлэл болон 2018 оны дэлхийн тэжээвэр амьтдын мэдээлэлд үндэслэн гаргасан бөгөөд бүх муур, нохойнууд ургамлын гаралтай хоолонд шилжсэн хувилбарын боломжит ашиг тусыг мөн тооцоолжээ. Судалгааны дүнгээр бол одоогийн байдлаар АНУ-д нохой, муурны хэрэглэж буй малын махны хэмжээ нь хүний ​​хэрэглэж буй махны тавны нэг, харин дэлхий даяар аравны нэгтэй тэнцэж байна. Хэрвээ АНУ-ын бүх нохой, муурны хоолыг ургамлын гаралтай болгон өөрчилвөл жил бүр ойролцоогоор 2 тэрбум мал, амьтны амь аврагдана. Мөн дэлхий даяар нохой, муурны хоолыг ургамлын гаралтай болговол бол 7 тэрбум мал нядалгаанаас аврагдах аж. Э.Найт хэлэхдээ "Энэхүү судалгаа нь зөвхөн хүмүүст төдийгүй гэрийн тэжээвэр амьтдад ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэх нь байгаль орчинд хэр зэрэг ач тустай болохыг харуулж байна” гэжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.