2030 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурван тивд болно
Анд нөхдийн мэдээ
2023-10-05
2030 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Африк, Европ, Өмнөд Америк гурван тив дамнан зохиогдохоор болжээ. Тэмцээнийг хамтран зохион байгуулагчаар Африкийн Марокко, Европын Испани, Португал улсуудыг сонгосноо өчигдөр ФИФА зарлав. Мөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 100 жилийн ойг тохиолдуулан нээлтийн ёслолын зарим тоглолтыг Уругвай, Аргентин, Парагвайд зохион байгуулах болсон байна. Хөлбөмбөгийн анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1930 онд Уругвайд болсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.