80 настай эмэгтэй бүх насаараа толгойдоо зүүтэй явжээ
Анд нөхдийн мэдээ
2023-10-05
ОХУ-ын иргэн 80 настай эмэгтэй бүх насаараа толгойдоо 3 см урт зүүтэй амьдарч ирснийг эмч нар саяхан илрүүлсэн тухай “The Guardian” сонин мэдээлэв. Зүү нь түүний тархины зүүн захын хэсэгт, амь насанд ноцтой аюул учруулахгүй байршилд байгааг эмч нар хэлсэн байна. Яагаад түүний толгойд зүү орсныг эмэгтэй өөрөө ч хэлж мэдэхгүй байгаа аж. Сахалин мужийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн энэ тухай таамаглахдаа “Дэлхийн II дайны үед хүнд өлсгөлөнд нэрвэгдсэний улмаас хүүхдүүдийг төрөхөд нь эцэг эх нь хөнөөдөг байсан тохиолдол бий. Тийм шалтгаан байсныг үгүйсгэхгүй” гэжээ. Эмч нар энэхүү зүүг авбал 80 настай хүний биеийн байдлыг улам дордуулна гэж үзэн авахгүй байхаар шийдсэн гэнэ. Сонирхолтой нь уг эмэгтэй насан туршдаа толгой өвдөж байсан тохиолдол бараг байхгүй гэж ярьсан байна. Тус мужийн Эрүүл мэндийн газрын эмч нар түүний биеийн байдлыг байнга хянаж байгаагаа хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.