“Зөвлөлтийн” эрдэмтэн Нобелийн шагнал хүртэв
Анд нөхдийн мэдээ
2023-10-05
Хуучин ЗХУ-д төрсөн, одоогийн АНУ-ын иргэн Алексей Екимовыг химийн салбарын энэ жилийн Нобелийн шагналын эзнээр тодорчээ. Орост түүнийг “Зөвлөлт Холбоот Улсын Ленинград хотын иргэн” хэмээн өргөмжилж байна. Тэрбээр өдгөө АНУ-д нанокристал технологийн чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийж буй ажээ. Оросын хэвлэлд энэ тухай бичихдээ "Орос хүн химийн чиглэлээр Нобелийн шагнал хүртлээ", "Зөвлөлтийн эрдэмтэн Нобелийн шагнал хүртлээ", "Ленинградын иргэн Нобелийн шагналтан боллоо" гэх зэргээр нийтэлж байна. Ленинград бол Санкт-Петербург хотын хуучин нэр юм. Екимов 1967 онд Ленинградын Улсын Их Сургууль буюу одоогийн Санкт-Петербургийн Улсын Их Сургуулийн физикийн тэнхимийг төгсөж, 1989 онд физик-математикийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1976 онд Шинжлэх ухаан, технологийн салбарын ЗХУ-ын Төрийн шагнал хүртэж, ЗХУ-ын ШУА-ийн Ленинградын IOPE-ийн Физик технологийн хүрээлэн, Вавиловын нэрэмжит Оптикийн үндэсний хүрээлэнд ажиллаж байгаад АНУ руу гарч Нью-Йорк хотод нанокристалл технологийн чиглэлээр ажиллах болсон байна. Хатуу биетийн физик, оптикийн мэргэжилтэн А.Екимов 1981 онд Вавиловын нэрэмжит Оптикийн хүрээлэнд ажиллаж байхдаа өөрийн салбарт нээлт хийсэн юм. ОХУ-ын цахим хэрэглэгчид түүнийг АНУ-д оршин суудаг гэх мэдээллийг эш татан "Авьяаслаг хүн Оросоос явжээ", "Жинхэнэ алтан толгойтнууд гадагш гарч өөр улсын төлөө ажиллаж байна" гэх зэргээр харамсал илэрхийлсэн постууд ихээр бичиж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.