images

Австрали улс III Чарльз хааны хөрөг бүхий шинэ зоосон мөнгө гүйлгээнд гаргана

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-05


   Австрали улс Их Британийн хаан III Чарльзын хөрөг бүхий шинэ зоосон мөнгө гүйлгээнд гаргав. III Чарльз хаан бол Австралийн албан ёсны төрийн тэргүүн юм. Тус улсын Үнэт цаасны хорооны гүйцэтгэх захирал Ли Гордон Зул сарын баяраас өмнө хааны хөрөг бүхий нэг австрали долларын зоосон мөнгө 10 сая ширхэгийг хэвлэж гаргана гэж мэдэгджээ. Тус улсад найман төрлийн зоосон мөнгө байдаг бөгөөд 1 цент, 2 цент, 5 цент, 10 цент, 20 цент, 50 цент, 1 доллар, 2 доллар байдаг аж. Эдгээр зоосны ар талд имж, нугасан хошуут зэрэг Австралийн бэлгэдэл болсон амьтад дүрслэгдсэн байдаг бол нүүрэн талд нь хатан хаан II Элизабэтийн хөргийг дүрсэлсэн байдаг. Эдгээр зоосон мөнгөнөөс ялгаатай нь шинэ зоос дээрх III Чарльз хааны хөрөг титэмгүй байгаа аж. Шинэ зоос гүйлгээнд гарсан ч одоо байгаа хатан хаан II Элизабэтийн хөрөг бүхий зоосон мөнгө урдын хэвээр ашиглагдана.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.