“Tesla”-гийн цэнэглэгчийг “Hyundai”, “Kia” компаниуд нэвтрүүлнэ
Анд нөхдийн мэдээ
2023-10-09
Японы автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motor”, “Kia” компаниуд өнгөрөгч пүрэв гарагт ирэх жилийн дөрөвдүгээр улирлаас “Tesla” цахилгаан автомашины цэнэглэгчийг АНУ-д ашиглахаар болсноо дуулгалаа. Ингэснээр тус компаниуд Илон Маскийн нэвтрүүлсэн Хойд Америкийн цэнэглэлтийн стандарт (NACS)-д “Ford”, “General Motors” компаниудын адил нэгдэж “Tesla” компанийн аль ч цэнэглэх станц дээр очоод автомашинаа цэнэглэх болох оролттой болох юм. Америк, Канад, Мексикт “Tesla” компанийн 12 мянга гаруй цэнэглэгч станц байдаг тул 2024 онд Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгчид мөн NACS технологийг нэвтрүүлэхээр болсон байна. Тус технологийг ашигласнаар 400 сая доллар хэмнэх боломжтой гэж GM компанийн захирал өмнө нь мэдээлж байсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.