images

Жэнминь Жибао: Нэг бүс, нэг зам санаачлагаас авах гол зүйлс

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-10-12


   Хятадын хамгийн том сонин хэвлэл, төрийн өмчит “Жэнминь Жибао” сонинд өнөөдөр “Цагаан цаасан дээрх “Нэг бүс, нэг зам” санаачлагаас авах гол зүйлс” гэсэн нийтлэл гарлаа. Нийтлэлийн сүүлийн арав гаруй жилийн гол амжилт хэсэгт дэд бүтцийн холболт хэмээн Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг байгуулж байгаа тухай дурджээ. Энэ нь уг санаачлагын хүрээнд тус улсын байгуулж буй зургаан эдийн засгийн коридорын нэг бөгөөд бүгдийнх нь бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Өмнөд хөрш Хятад-Пакистан, Шинэ Евроазийн хуурай замын гүүр, Хятад-Энэтхэг, Хятадын хойг, Хятад-Монгол-Орос, Хятад-Төв Ази-Баруун Ази, Бангладеш-Хятад-Энэтхэг-Мьянмар эдийн засгийн коридорыг байгуулж байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.