images

Тони Блинкен Израиль болон Палестиний удирдагчидтай уулзана

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-12


   Израиль болон Палестины зэвсэгт ХАМАС бүлэглэлийн хооронд мөргөлдөөн болж байгаа халуун цэг дээр ирсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Тони Блинкен Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббастай уулзахаар болсон байна. CNN агентлагийн мэдээлснээр өчигдөр тус бүс нутагт ирсэн тэрбээр М.Аббастай уулзаж мөргөлдөөнтэй бүс нутгийн энгийн иргэдийг Египет болон бусад улсаар дамжуулан нүүлгэн шилжүүлэх хүмүүнлэгийн зам нээхийг ятгах зорилготой ажээ. Палестины тэргүүнтэй уулзахын өмнө тэрбээр Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай уулзана гэсэн мэдээлэл байна. Т.Блинкентэй уулзах М.Аббас нь Палестины засгийн тэргүүн боловч 2007 онд ХАМАС бүлэглэлийн эзэлсэн Газын зурваст ямар ч нөлөөгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Палестинд баруун эрэгт ФАТХ, Газын зурваст ХАМАС гэсэн хоёр тусдаа засаг захиргаа байдаг. Ийм ч учраас Т.Блинкен, М.Аббас хоёрын уулзалт төдийлөн үр дүнд хүрэхгүй гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.