1.2 тонн жинтэй хулуу хурааж дэлхийн аварга болов
Анд нөхдийн мэдээ
2023-10-13
АНУ-ын Минессота мужийн иргэн, 43 настай Трэвис Гингер аварга том хулуу хурааж дэлхийн дээд амжилтыг эвдэв. “The Guardian” сонинд бичсэнийг үзвэл ландшафт дизайн, цэцэрлэгжүүлэлтийн багш ажилтай тэрбээр Калифорнийн Халф Мүүн Бэй хотод болсон аварга хулууны тэмцээнд 1.2 тонн жинтэй хулуугаараа оролцон түрүүлжээ. Энэ нь 2021 оны тэмцээний ялагчаас даруй 21 килограммаар илүү гэсэн үг юм. Т.Гингер аварга хулуугаа алдарт сагсан бөмбөгчин Майкл Жорданы нэрээр нэрлэсэн бөгөөд ургуулахын тулд ойролцоогоор 15 мянган доллар зарцуулсан бол тэмцээнд ялсны шагналд 30 мянган доллар, нутгийн инжааны хийсэн алтан бөгж авчээ. Тэрбээр дараа жилийн уралдаанд түрүүлэхийн тулд улам том хулуу ургуулахад шагналын мөнгөө зарцуулна хэмээн хэвлэлийнхэнд ярьсан байна. Т.Гингер бага наснаасаа хулуу тариалсан бөгөөд ийм тэмцээнд тогтмол оролцдог, сүүлийн жилүүдэд байнга дээгүүр байр эзэлж байгаа гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.