Ахлах сургуулийн сурагч хүү “Google” компанид ажилд оржээ
Анд нөхдийн мэдээ
2023-10-13
АНУ-ын Калифорниа мужийн Пало Алто хотын ахлах сургуулийг энэ жил төгссөн Стэнли Жон хүүгийн төгсөлтийн шалгалтын голч оноо 4.0-өөс 3.97, их сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь 1600-гаас 1590 гэнэ. Тэрбээр ахлах сургуулийн хоёрдугаар ангид байхдаа цахим гарын үсгийн “RabbitSign” гарааны компани үүсгэн байгуулжээ. Хүү ийн ер бусын чадвартай байтал Массачусетсийн Технологийн их сургууль, Стэнфордын их сургууль, UC Berkeley коллеж, Калифорнийн Технологийн их сургууль зэрэг 18 их сургуулийн 16 нь элсүүлэхээс татгалзсан хариу өгсөн байна. Тэрбээр зөвхөн Техасын их сургууль, Мэрилэндийн их сургууль гэсэн хоёр их сургуульд тэнцжээ. Тэрбээр "Би нэр хүндтэй их сургуулиудад элсэх амаргүйн дээр Цахиурын хөндийд компьютерийн шинжлэх ухааны мэргэжлээр элсэгчдийн өрсөлдөөн ширүүн байдгийг мэдэж байсан ч ийм юм болно гэж төсөөлөөгүй" хэмээн гайхширснаа хэлсэн юм. Ингээд тэрбээр Техасын их сургуульд элсэн суралцахаар төлөвлөж, чиг баримжаа олгох сургалтанд хамрагдаж байтал технологийн аварга компаниас ажлын санал ирж түүний амьдралыг эрс өөрчлөв. “Google” компани түүнд программ хангамжийн инженерийн ажил санал болгосноор хүү их сургуульд орохоо больж, зөвхөн ахлах сургуулийн дипломтойгоор “Google” компанийн ажилтан болжээ. Түүний аав нь инженер мэргэжилтэй, “Google” компанид программ хангамжийн инженерээр ажилладаг бөгөөд хүүдээ багаас нь код зааж сургасан байна. С.Жон "Би одоо их сургуулийн хотхонд биш “Google”-ийн кампус дотор цагийг сайхан өнгөрүүлж байна" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.