Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг барьцаалагдсан хүмүүсийг суллахад зуучилна
Анд нөхдийн мэдээ
2023-10-13
Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг өчигдөр Палестины Хамас бүлэглэлд барьцаалагдсан хүмүүсийг суллах, аюулгүй байдлыг хангах асуудлаар хоёр талтай ярилцаж байгаагаа мэдээлэв. Тус нийгэмлэгийн Ойрхи Дорнодын асуудал эрхэлсэн захирал Фабрицио Карбони мэдэгдэл хийхдээ "Олон улсын хүмүүнлэгийн хуулийн дагуу хүмүүсийг барьцаалахыг хориглодог бөгөөд тэднийг нэн даруй суллах ёстой. Бид Хамас бүлэглэл болон Израилийн албаны хүмүүстэй яаралтай холбоо барьж энэ асуудлыг нааштайгаар шийдэхийн тулд хүчин чармайлт гаргаж байна" гэжээ. Мөн тус нийгэмлэг төвийг сахисан зуучлагчийн хувьд барьцааны хүмүүс байгаа газруудад зочлон очиход бэлэн байгаагаа хэлсэн байна. Хамас бүлэглэл Израиль руу гэнэтийн дайралт хийж, тус улсын цэрэг, энгийн иргэд зэрэг 150 орчим хүнийг Палестины Газын зурвас руу барьцаалан аваачсан гэсэн тооцоо бий. Барьцаалагдсан иргэдийн асуудал дээр хоёр тал өөр өөр байр суурьиай байгаа аж. Израилийн тал барьцааны хүмүүсийг суллах хүртэл Газын зурвасын цахилгаан, ус, түлшний хангамжийг таслан зогсоож бүслэх тактикаа баримталж байгаа бол Хамас бүлэглэл Израиль улс Газын зурвас руу урьдчилан сануулгагүйгээр дайрах тоолонд барьцааны нэг иргэнийг хорооно гэж сүрдүүлж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.