Газын зурваст түр гал зогсоох хэлэлцээр хийсэн үү?
Анд нөхдийн мэдээ
2023-10-17
АНУ, Израиль, Египет улс хэлэлцээ хийж Газын зурвасын өмнөд хэсэгт түр гал зогсоохоор тохиролцон Египет болон Газын зурвасыг холбосон Рафах шалган нэвтрүүлэх боомтыг түр нээхээр болсон тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Израилийн хэвлэлүүдийн мэдээлснээр ойролцоогоор найман цагийн хугацаанд хүмүүнлэгийн зорилгоор түр гал зогсоох тохиролцоонд хүрсэн байна. Энэхүү шалган нэвтрүүлэх боомт нь Газын зурвас руу бараа бүтээгдэхүүн нийлүүлэх цорын ганц зам боловч Израиль улс бүслэлтээ чангатгасаар өнөөг хүртэл хаалттай байсан аж. Гал зогсоох хэлэлцээртэй зэрэгцэн Газад тусламж илгээхээр төлөвлөж байгаа тухай тус агентлаг мөн мэдээлжээ. Энэхүү мэдээлэл гарсны дараахан Израилийн Ерөнхий сайдын ажлын алба гал зогсоосон тухай мэдээлийг албан ёсоор няцаалаа. ВВС агентлагийн мэдээлснээр, Ерөнхий сайдын Тамгын газар мэдэгдэл хийхдээ “Одоогоор Газын зурваст нүүлгэн шилжүүлэх, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор гал зогсоох хэлэлцээр хийгдээгүй байна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.