“Apple” компани шинэ үеийн "Apple Pencil" бүтээгдэхүүнээ гаргана
Анд нөхдийн мэдээ
2023-10-18
“iPhone” үйлдвэрлэгч “Apple” компани 17-ны өдөр шинэ гуравдугаар үеийн "Apple Pencil"-ээ худалдаанд гаргахаа мэдэгдлээ. “Apple Pencil” нь iPad дээр харандаа шиг бичиж, зурж болдог хэрэгсэл ажээ. Энэхүү бүтээгдэхүүнийхээ талаар “Apple” "iPad хэрэглэгчдэд боломжийн үнээр илүү олон бүтээгдэхүүн сонгох боломжийг олгож байна" гэж тайлбарлав. Үнэ нь 79 доллар бөгөөд энэ нь өмнөх загварын 129 долларын бүтээгдэхүүнээс 40 орчим хувиар хямд юм. Харин цэнэглэгч нь өнгөрсөн сард гарсан “iPhone 15”-тай адилхан USB-C төрлийнх аж. “Apple” энэхүү шинэ бүтээгдэхүүнээ ирэх сарын эхээр Хойд Америкт худалдаалж эхлэхээр төлөвлөж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.