ОХУ-ын түлш, шатахууны нийлүүлэлт тогтвортой үргэлжилнэ
Чихэнд чимэгтэй
2023-10-19
Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бээжин хотноо энэ сарын 17-20-ны өдрүүдэд “Нэг бүс, нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад Хятадын дарга Ши Жиньпиний урилгаар оролцож байгаа билээ. Энэ үеэрээ ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзаж, ОХУ-аас Монгол улсад түлш, шатахууны нийлүүлэлтийг цаашид тогтвортой байлгах, зарим хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортын татварыг бууруулах асуудлаар хэлэлцсэн байна. Тухайлбал, Монгол улсаас ОХУ-д нийлүүлж буй мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс, шир зэрэг хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй татварын хэмжээг ойрын өдрүүдэд Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар оруулж хэлэлцүүлэх, нааштайгаар шийдвэрлэхээр тохиролцжээ. Түүнчлэн Эгийн голын усан цахилгаан станц байгуулах асуудлыг талууд нарийвчлан судлахаар болов.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.