images

Кристина Нобелийн сан: 20 монгол хүүхдэд мэс засал хийжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-23


   АНУ-ын Кристина Нобелийн хүүхдийн сангийн эмч нар өнгөрсөн долоо хоногт манай улсад ирж ажиллажээ. Тус сангийн эмч нар хамгийн анх 2019 онд манай улсад ирж, нийт 20 хүүхдэд нарийн мэргэжлийн ур чадвар шаардсан мэс засал хийсэн билээ. Тэгвэл энэ удаа Ирланд болон Бахрайн улсаас мэргэжлийн туршлагатай хүүхдийн мэс засалч нар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 20 гаруй хүүхдэд үзлэг хийж, хэвлийн хөндийн нарийн төвөгтэй дурангийн болон дурангийн бус мэс засал хийсэн байна. Кристина Нобелийн хөтөлбөр нь аливаа улс орнуудын эмч нарыг чадавхжуулах, харилцан туршлага солилцох цаашлаад Монгол улсад хийгдэх боломжгүй хүнд хэлбэрийн мэс заслыг эхлүүлэх, хүүхдийн эрүүл мэндийн салбарын хөгжилд хөрөнгө оруулалт хийж урт хугацааны туршид тогтвортой ажиллах зорилготой ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.