images

Дөнгөж ажилд орсон залуу бүсгүйн гомдол юу байв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-26


   АНУ-д саяхан их сургууль төгсөөд ажилд орсон 20 гаруй насны бүсгүй Бриэль долоо хоногийн таван өдөр өглөө 9 цагаас оройн 17 цаг хүртэл ажиллахад хэцүү байгаа тухай уйлж гомдоллон, цахим сүлжээнд энэ тухай бичлэг хийн оруулсан нь олны анахаарал татаад байна. Тэрбээр хотын төвд амьдрах боломжгүй тул хотын төвөөс зайдуу сууж, өглөө ажлаасаа хоцрохгүйн тулд 7:30 цагт гэрээсээ гараад орой 18 цагаас хойш гэртээ харьдаг тухайгаа ярьжээ. Энэ тухай ярихдаа "Надад ажлын дараа дасгал хийх цаг, хүч тэнхээ ч байхгүй болдог. Гэртээ ирж шүршүүрт ороод, аяга хоол идээд унтдаг” гэжээ. Улмаар “Бусад хүмүүс яаж энэ бүхнийг амжуулж, хэзээ найзуудтайгаа уулзаж, болзоонд явдаг бол гэж би гайхаж байна" гэж тэр нулимс дуслуулан хэлээд, өглөө 9 цагаас орой 17 цаг хүртэл таван өдөр ажилладаг тогтолцоог шүүмжилсэн байна. Түүний нийтэлсэн дүрс бичлэгийг 1.2 сая гаруй хүн үзэж, 7300 гаруй сэтгэгдэл бичжээ. Хүмүүс “Долоо хоногт 4 өдөр ажилладаг тогтолцоог одоо хэрэгжүүлэх хэрэгтэй”, “9 - 5 цагийн ажлын систем дэндүү хэцүү байна”, “Таны үндэслэл зөв байна” гэх мэт сэтгэгдэл үлдээсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.