images

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Вьетнамд айлчилна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-10-27


   Вьетнам улсын Батлан хамгаалахын сайд Фам Ван Зианг манай улсад Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын урилгаар айлчиллаа. Улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг хүлээн авч уулзан хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. Энэ үеэр Фам Ван Зианг Вьетнамын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн мэндчилгээг уламжилж, хоёр улсын найрамдалт харилцааны 70 жилийн ойг тохиолдуулан манай ерөнхийлөгч тус улсад 11 дүгээр сарын 1-5-ны хооронд айлчлахаар болов. Харин хоёр улсын Батлан хамгаалахын сайдууд дэлхий дахин болон бүс нутгийн аюулгүй байдал, энх тайвны төлөөх хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж, батлан хамгаалах салбарын солилцоог нэмэгдүүлэхийн төлөө хамтран ажиллахаар тохиролцож хоёр орны цэргийн хамтарсан бэлтгэл хийж, цэргийн эмнэлэг, соёл, урлаг, спорт, энхийг сахиулах үйл ажиллагаанд хамтран ажиллахаар боллоо.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.