images

Лионель Месси "Алтан бөмбөг" шагналыг найм дахь удаагаа хүртэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-10-31


   Хөлбөмбөгийн спортын хамгийн том шагнал "Ballon d'Or" буюу "Алтан бөмбөг" шагналын эзнээр АНУ-ын “Inter Miami” багийн тоглогч Лионель Месси тодорлоо. Тэрбээр уг шагналыг найм дахь удаагаа хүртсэн нь энэ болов. Учир нь, тэрбээр өнгөрсөн оны ДАШТ-д Аргентины баг түрүүлэхэд том гавьяа байгуулсан билээ. Мөн түүний шагналыг одоогийн багийнх нь эзэн Дэвид Бекхэм гардуулан өгсөн юм. Харин эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэргүүн шагналыг Испанийн тамирчин Айтана Бонмати авлаа. Тэрбээр мөн л ДАШТ-д улсынхаа багийг түрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ шагнал түүний анхны "Ballon d'Or"  болсон байна. Энэ жилийн "Ballon d'Or" шагналын эзэд Лионель Месси, Айтана Бонмати байна хэмээн спортын шинжээчид эртнээс таамаглаж байсан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.