images

Монголын дугуйчин Испанийн мэргэжлийн багтай гэрээ байгууллаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-11-01


   Монголын дугуйн спортын тамирчин С.Жамбалжамц Испанийн мэргэжлийн дугуйн "Бургос Би Эйч" (Burgos BH) багтай гэрээ байгууллаа. Тэрбээр Испанийн мэргэжлийн дугуйн багт нэгдсэн олон улсын 19 дэх гишүүн болж байна. “Burgos BH” баг нь 2006 онд байгуулагдсан UCI-д харъяалалтай Испанийн мэргэжлийн дугуйн баг юм. Сүүлийн хоёр жилд Монгол улсын шигшээ баг болон Тайландын "Теренгану" багт тогтмол өндөр амжилт үзүүлээд буй С.Жамбалжамцын хувьд мэргэжлийн дугуйн "World Tour" уралдаануудад оролцох анхны монгол дугуйчин болов. Мөн манай улс "World Tour"-ын түүхэнд анх удаа дугуйн спортын тамирчнаа бүртгүүлсэн 88 дахь гишүүн орон боллоо. Өдгөө 27 настай, Азийн аваргын мөнгө, хүрэл медальтай С.Жамбалжамц нь өнгөрсөн оны наймдугаар сард Турк улсад болсон "Grand prix Develi" тэмцээнд түрүүлж, чансаандаа 40 оноо нэмж байв. Улмаар дараа өдөр нь "Grand prix Cappadocia" тэмцээнд дөрөвдүгээр байранд шалгарч 20 оноо нэмж авснаар чансааны 171 дүгээр байрт эрэмбэлэгдэж, Ази тивдээ хоёрдугаар байрт жагсаж байсан удаатай. Түүнчлэн энэ оны долдугаар сард Хятадад болсон "Tour of Huangshan" тэмцээнд хоёрдугаар байранд оржээ. Ингэснээр UCI буюу Олон улсын дугуйчдын холбооны чансаанд 37 оноо нэмж, үүний дараа Олимпын эрхийн оноо олгох хамгийн сүүлийн тэмцээн болох Ханжөүгийн Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн юм.  Тэрбээр нийт 1367 оноотойгоор дэлхийн чансааны 29 дүгээрт эрэмбэлэгдэж байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.