Замын-Үүд-Эрээн автозамын боомтыг 24 цагаар ажиллуулна
Чихэнд чимэгтэй
2023-11-02
Монгол, Хятадын гаалийн байгууллагын дарга нарын хуралдаан Замын-Үүдэд боллоо. Тус хуралдаанаар Замын-Үүд-Эрээн автозамын хилийн боомтын үйл ажиллагааг 24 цагийн горимд шилжүүлэх асуудлаар хэлэлцэж, Хятадын талаас хийх судалгаа, үнэлгээ, төлөвлөгөөний явцын үр дүнг харгалзан эцэслэн шийдвэрлэхээр болжээ. Мөн Монголоос Эрээний автозамын боомтоор улаанбуудайн хивэг экспортлоход хамтран ажиллах, ирэх 12 дугаар сард багтаан статистик дүнгээ нэгтгэж ярилцахаар тохирсон байна. Түүнчлэн Хөххотын гаалийн байгууллагын дэд дарга Ван Хуа тэргүүтэй төлөөлөгчид Замын-Үүдийн боомтын үйл ажиллагаатай танилцжээ. Хуралдаанд манай талаас ГЕГ-ын Хяналт, бүрдүүлэлтийн газрын дарга Б.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна. Сонирхуулахад, Замын-Үүд боомтыг Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 233.5 сая юань, Монгол улсын төсвийн хөрөнгийн 30.35 тэрбум төгрөгөөр олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчилж 2023 оны нэгдүгээр сард ашиглалтад оруулсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.