Монгол улс Вьетнамаас жил бүр 30 мянган тонн цагаан будаа худалдаж авна
Чихэнд чимэгтэй
2023-11-02
Монгол улсын Ерөнхийлөгчийн Вьетнамд хийж буй төрийн албан айлчлалын багт ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун багтсан билээ. Тэрбээр өчигдөр Вьетнамын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгүен Хонг Диентай уулзаж "Цагаан будааны худалдааны тогтвортой байдлын тухай" харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Уг санамж бичгийн хүрээнд Монгол улс Вьетнамаас жил бүр 30 мянган тонн хүртэлх цагаан будаа худалдан авахаар болжээ. Хоёр улсын худалдааны эргэлтийн дийлэнх хувийг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзэлдэг билээ. Манай улс жилд дунджаар 50 мянган тонн цагаан будааг хүнсэндээ хэрэглэдэг бөгөө үүний 50 орчим хувийг Вьетнам улсаас импортолдог байв. Тэгвэл шинээр байгуулсан санамж бичгийн хүрээнд импортын хэмжээг улам нэмэгдүүлсэн байна. Сонирхуулахад, Вьетнам улс энэ онд 43 сая тонн цагаан будаа үйлдвэрлэж, 7.8 саяыг нь экспортлохоор төлөвлөжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.