images

Гадаадын иргэд “И-Монголиа”-гаас төрийн үйлчилгээ авна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-11-03


   Монгол улсад албаны болон хувийн шугамаар оршин суугаа гадаадын иргэд өчигдрөөс “F-Register” бүртгэл ашиглан төрийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болов. “F-Register” гэдэг нь Монголд байгаа иргэдийн улсын код, төрсөн огноо, хүйс зэргийг багтаасан бүртгэлийн дугаар юм. Иймд гадаадын иргэд төрийн үйлчилгээний “e-Mongolia” цахим системээр дамжуулан өөрт шаардлагатай үйлчилгээг авах ажээ. Мөн цахим системын “Foreign” цонхны онцлох хэсэгт бүх төрлийн виз мэдүүлэх, сунгах зэрэг мэдээлэл, цахим холбоосыг шууд шилжих боломжтойгоор шийджээ. Түүнчлэн гадаадын иргэд Монголд хөрөнгө оруулах, бизнес эрхлэх, аялан жуулчлахыг дэмжих замаар шинэ ажлын байр, цалин хөлс, татвар, төсвийн орлого нэмэхэд хөшүүрэг болох технологийн шийдлүүд боловсруулан ажиллаж байгааг Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас өчигдөр мэдээллээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.